АНУ-ын Элчин сайдын өргөөнд цахимаар зочлоорой

"Элчин сайдын өргөөний урлагийн бүтээлүүд" цахим үзэсгэлэнг АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулах гэж байна. Энэ сарын 16-ны 10:00 цагт нээх энэхүү үзэсгэлэнгээс АНУ-ын Элчин сайдын өргөөнд цахимаар зочлон тэнд буй уран зураг болон урлагийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.

Элчин сайд Майкл Клечески өөрөө уран бүтээлүүдээ танилцуулахаас гадна АНУ-аас уран бүтээлчид нь шууд холбогдон ярилцлага өрнүүлэх юм байна.

Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Увс болон Дорноговь аймгуудын Төв номын санд үйл ажиллагаа явуулдаг Америкийн соёл, мэдээллийг төвүүд (Америкийн төв) энэ арга хэмжээг шууд дамжуулах болно. Хэрэв энэ арга хэмжээнд анги, хамт олон, найз нөхдөөрөө оролцох  бол тус орон нутаг дахь Америкийн төвүүдэд хандаарай хэмээн Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлэв.