С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"33 тэрбум"-д нэр холбогдсон гурван гишүүнийг шалгаж эхэлжээ
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээлдэгч нарыг шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан хууль бусаар олгосноос гадна авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзсэн бололтой.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаас "Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд МАН-ын нэр бүхий гишүүд холбогдсон. Гэхдээ өнөөдөр ирсэн мэдээллээр холбогдсон гишүүдээс яллагдагчаар татагдсан мэдээлэл байхгүй байна. Холбогдсон гишүүн бүрийн нэрээр хууль хяналтын байгууллагаас тайлбар авах нь зүйтэй гэж үзлээ. Мөн нэр нь холбогдсон гишүүн бүр албан тайлбар ирүүлэх тогтоол гаргалаа. Бусдад давуу эрх олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудалд нэр холбогдоод буй С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардан үүрэг өгч байна" гэдгийг Б.Баярбаатар дарга мэдэгдээд буй.