С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: "Эрдэнэт Медипас" албан ёсоор төрийн өмчид буцаж ирлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалын талаарх мэдээллийг танилцуулсан байдаг. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан "Эрдэнэт медипас” эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг тухайн үеийн удирдлагууд хууль бусаар буюу нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан.
Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулсан. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд "Эрдэнэт медипас” төв эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд буцаан авч, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгох шийдвэрийг гаргалаа.
Эмнэлгийн барилгыг ойрын хугацаанд хүлээж авах бөгөөд хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлууд холбогдох байгууллагууд хийж байна. Эмнэлгийг үнэгүй хувьчлаад зогсохгүй 2016-2020 оны хооронд ажилчдын үзлэг, хяналт хийх нэрээр Эрдэнэт үйлдвэрээс нийт 12.7 тэрбум төгрөгийг авсан. Үүнээс буцааж 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр нэрээр шилжүүлсэн байна.
Төрийн өмчийг үнэгүй авчихдаг, дээрээс нь төлбөр тооцоо нэрээр үгсэн хуйвалдаж их хэмжээний хөрөнгө авч, тэрийгээ эмнэлгийн төлбөр мэтээр буцааж төлдөг асуудал өнгөрсөн хугацаанд явсаар иржээ. Хувьчилж авсан байгууллагад нь төрийн өмчийг буцааж өгөх шаардлага хүргүүлэхэд 30 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхгүй бол эмнэлгийг буцааж өгөхгүй гэсэн асуудал ярьсан. Төр өөрийн өмчөө алдчихаад буцааж авахдаа төлбөр төлнө гэсэн асуудал байхгүй. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж төрийн өмчид буцаж ирэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.