Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөжээ

Эх орончдын өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Улсынхаа дархан хилийн энхийн манаанд зогсохдоо олон удаагийн байлдаан, хилийн тулгаралтуудын үеэр онцлох гавьяа байгуулж, түүхэнд нэрээ мөнхөлсөн Монгол Улсын Баатар Н.Жамбаагийн хөшөөнд энэ өдөр журмын нөхдийн хамт цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Туулсан замнал, бүтээсэн түүхээрээ эх орныхоо хойчийн ирээдүйг гэрэлтүүлсэн үе үеийн ахмад зүтгэлтнүүдийн үйлс, бүтээлийг ямагт санаж, үлдээсэн үнэт өв бүхнийг нь нандигнан хайрлах учиртай" гэжээ.