С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гадаад харилцааны яамтай хамтарна
Монгол хэлний хуулийн хэрэгжилтийг хангах зорилт бүхий Засгийн Газрын 07 дугаар тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Тогтоолд Шинжлэх Ухааны байгууллага болон Төрийн яамдуудад тодорхой үйл ажиллагааны чиглэл үүрэг өгсөн юм. Энэ чиглэлийн дагуу ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй Гадаад харилцааны яамтай гадаад дахь монгол судлалыг дэмжих, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний сургалтыг дээшлүүлэх чиглэлээр тус яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булгантай уулзаж тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах санал тавьж, төлөвлөгөөгөө танилцууллаа.
Төлөвлөгөөнд Гадаадын монгол судлалын байгууллагуудад Монголд хэвлэгдэж байгаа бүтээлүүдийг хандивлах ажлыг зохион байгуулах, Гадаад харилцааны яамны сайд болон судалгааны байгууллагуудын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр бий болгох, Монголын соёлыг сурталчилсан өврийн номуудыг бэлтгэж хэвлүүлэх, Гадаад харилцааны яамны сайдын нэрэмжит Олон Улсын монгол хэл бичгийн олимпиад зохион байгуулах, Монгол хэлийг гадаад хэл болгон заах аргын чиглэлээр танхимын болон цахим сургалт явуулах, монгол бичгийн олон хэлний толь бичиг зохион хэвлүүлэх зэрэг ажлууд ороод байна. Мөн ойрын хугацаанд гадаад орнуудад ажиллаж байгаа 42 сургуулийн багш нарт хамтарсан сургалт, семинар зохион байгуулахаар тогтов.