БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Оюу Толгойн уурхайтай танилцжээ

БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжуны МАН-ын урилгаар манай улсад айлчилж буй бөгөөд Оюутолгойн уурхайтай танилцжээ. Тэрбээр "Миний айлчлалын гол зорилго бол хоёр улсын удирдлагуудын цохолцсон зүйлийг хэрэгжүүлж, манай хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бидний хоорондын харилцан итгэлцлийг сийрүүлж, намын шугамаар хоёр улсын харилцааг урагшлуулж, сайн сайхны төлөө хамтран ажиллахад оршиж байна" гэсэн байна.