С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна.
Тус төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэл 226 километр үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдох юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллароор бууруулахаар тооцоолжээ.
Түүнчлэн экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1,600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх юм.