С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төв аймагт бүрэн тоноглогдсон “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нээлээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулахаар 2021 оны арванхоёрдугаар сард 350 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийжээ. Мөн 2022 онд суурин болон зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нүдний кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд, ясны сийрэгжилт үзэх аппарат, тархины доплер, уян дурангийн иж бүрдэл, компьютер томограф, чих хамар хоолойн кабинетад шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүд зэрэг 2.1 тэрбум төгрөгийн багаж тоног төхөөрөмжүүд нийлүүлснээр Эрүүл мэндийг дэмжих төв иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ.
Тус төв иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээр хангах, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх юм.
Тусламж үйлчилгээний үндсэн чиглэл нь:
- Хувь хүн, албан байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх
- Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх өдөрлөг, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх
- Төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх ,Эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, шинжилгээ өгч ажиллана.