С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
23 сум, нэг тосгонд “ERP” системийг нэвтрүүлжээ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн албан хаагчдад "Цахим үндэстэн" бодлогын баримт бичиг, "Цахим жишиг аймаг" концепцийг танилцууллаа.
Хөвсгөл аймаг “e-mongolia” порталд орон нутгийн захиргааны байгууллагын 77-н үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг. Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, нэг тосгонд төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн “ERP” системийг нэвтрүүлжээ. Мөн 23 сум, нэг тосгонд "Төрийн нэг цэгийн үйлчилгээний операторын систем"-ийг нэвтрүүлсэн байна.