С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Чикаго хотод суугаа Консулын газар болон монгол иргэдийн төлөөллийн байгууллагууд хамтран эх орноо сурталчилна
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, Зөвлөх О.Эрдэнэсамбуу 2022 оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тус Консулын газарт ажиллав.
Тэрбээр Консул Т.Батцэцэг болон Консулын газрын ажилтнуудтай уулзалт хийж, консулын тойрогтой холбоотой ажил, материалыг хүлээлгэн өгч, санал мэдээлэл солилцлоо.
Зөвлөх О.Эрдэнэсамбуу Консулын газрын ажилтнууд Чикаго хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг монгол иргэдийн холбоодын төлөөлөлтэй мөн уулзав. Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан байна.
Консулын газар болон иргэдийн төлөөллийн байгууллагууд хамтран эх орноо сурталчлах, эх хэл, өв соёлоо уламжлан хадгалах, хүүхдийн хүмүүжил, боловсролыг дэмжих зэрэг арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.