С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Э.Золбоо: Нөхцөл байдлыг таах боломжгүй
Барилга хот байгуулалтын яамнаас тус салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр дэд сайд Э.Золбоо "Тээврийн үнийн өсөлт, гацаатай, барилгын материалын үнийн нэмэгдэлтэй жил үргэлжилнэ. Бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйн тулд гол нэр төрлийн материал болох цемент, арматурын нөөцийг бүрдүүлж, ханган нийлүүлэлтийг таслахгүй байх нь чухал байна. Цементийн хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг учраас хомсдол үүсэхгүй.
Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ 250 мянган тонн. ОХУ, БНХАУ-аас арматур оруулж ирдэг. Өнөөдрийн байдлаар 80 мянган тонн арматурын нөөц бүрдүүлээд байна. Гуравдугаар сард БНХАУ-аас 20 мянган тонн арматур орж ирэх нөхцөл бүрдсэн. ОХУ-аас 30 мянган тонн арматур орж ирнэ. Ингэхээр 03, 04 дүгээр сард нийтдээ 130 мянган тонн арматурын нөөц бүрдэнэ. Жилийн хэрэгцээний 50 орчим хувийн нөөцийг хангаж, үлдсэн саруудад татан авалт хийхээр энэ зуны бүтээн байгуулалтад хомстол үүсэхгүй гэж тооцож байна. Гэхдээ нөхцөл байдлыг таах боломжгүй” гэдгийг онцлов.
Салбарын яамны мэдээллээр дотоодод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн цементийн үлйдвэр өнгөрсөн долоо хоногт үнээ 16-28 хувиар өсгөжээ. Үүнд:
- Мөнхийн баян гал ХХК-16 хувь
- Хөтөлийн цементийн үйлдвэр- 24 хувь
- МАК-26 хувь
- Монцемент- 28 хувиар үнээ тус тус өсгөжээ.
Цементийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс нь:
- түлш 30 хувь
- гөлтгөнө 15 хувь
- сэлбэг тээвэр 70 хувь
- нүүрс 20 хувь
- ажиллах хүчний зардал 25 хувь
- төмрийн хүдэр 15 хувь
- үнс 14 хувь
- шохойн чулуу 11 хувиар өссөн гэх мэдээллийг өгчээ. Энэ өсөлт бодит эсэхийг ШӨХТГ-аас шалгаж буй юм.