20 сая төгрөг азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны гуравдугаар сарын 20-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудын дунд сугалаа явагдана. Гуравдугаар сарын 19-ний 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байна.