20 сая төгрөгийн азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу энэ сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Тус тохирлоор 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг хамруулах юм. Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна.
Иргэд худалдан авалтын баримтаа цахим төлбөрийн баримтын ebarimt.mn, ebarimt аппликейшн системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.