С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг томилжээ
Чөлөөт бөхийн холбооны ээлжит бус Их хурал энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрсөн. Хуралд энэ спортоос төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч болон олимп, ДАШТ-ий медальтан, ахмад зүтгэлтнүүд, шүүгчдийн зөвлөл тэргүүтэй 21 аймаг, есөн дүүргийн 150 гаруй төлөөлөгч оролцож Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг ерөнхийлөгчөөрөө сонгосон юм.
Улмаар тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө шинэчилжээ. Сонирхолтой нь, холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Я.Содбаатарыг сонгож, томилжээ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилладаг. Харин дэд ерөнхийлөгчөөр П.Гансүх, Н. Батсайхан, Э. Батбаяр, ерөнхий нарийн бичгийн даргаар генсек П.Буяндэлгэр ажиллахаар болжээ.