Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

Төрийн албаны ерөнхий шалгалт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж, хуваарийн дагуу зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтын хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй гэдгийг анхаарууллаа. Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж буй бөгөөд иргэний үнэмлэхээ биедээ авч ирэх ёстойг санууллаа.