Хорих анги, цагдан хорих байрны хяналтыг сайжруулах шаардлага хүргүүлжээ

Улсын ерөнхий прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байранд техникийн хяналт, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэхийг 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгасан байна.

Шалгалтаар зарим хорих анги, цагдан хорих байрны өрөө тасалгаа болон хоригдол, хоригдогчийн зорчих бүсийг бүрэн телекамерын хяналтад оруулаагүй байжээ. Мөн ашиглагдаж байгаа зарим телекамерын болон бичлэгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусч, өнгө дүрсний чанар муу, шаардлага хангахгүй, телекамерын хяналтын ажилтан хангалттай биш зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

Иймд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад прокурорын шаардлага хүргүүлжээ. 

Х.Номин-Эрдэнэ