С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ удахгүй буурна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Шатахууны үнийн зөвлөл хуралдлаа. Энэ үеэр зургадугаар сарын 15-наас шатахууны үнэ буурна гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэллээ. Тэрбээр “Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа. Энэ өөрчлөлт сар орчмын дараа манайд нөлөөлдөг” гэв.
Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурна гэдэг нь нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурах боломжтой аж.