С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Занданшатар: Иргэд заавал гудамжинд жагсах шаардлагагүй боллоо
Парламентын үйл ажиллагааг цахимжуулах ажлын хүрээнд "D-PARLIAMENT" аппликейшныг шинээр нэвтрүүлжээ. Энэ талаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. Аппликейшныг ашигласнаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг цахимаар хянах боломж нээгдэх аж.
Тэрбээр "Иргэд заавал гудамжинд жагсаж дуу хоолойгоо төрд хүргэх шаардлагагүй. Цахимаар, аппликейшнаар дамжуулан хүргэх боломжтой болж байна. Өргөдөл гомдлыг авдаг болно. Хууль төрийн эмхтгэл дээр хэвлэгдэж гарснаар хүчин төгөлдөр болдог байсан бол одоо цахим товхимол болон гарч хүчин төгөлдөр болно. D-Parliament аппликейшнд ирж буй саналуудыг хиймэл оюун ухаанаар боловсруулна. Хуулийн зүйл заалт бүр дээр дэмжих эсэхээ илэрхийлэн, сэтгэгдлээ илэрхийлж болно" гэлээ.
УИХ-ын даргын онцолсноор аппликейшнаар дамжуулан өргөн барьсан хуулийн төслүүдэд санал өгөхөөс гадна хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга үүсгэх боломжтой аж. Санал асуулга нь 100 мянгаас дээш хүний санал авбал түүнийг УИХ, Засгийн газраас авч хэлэлцэхээр болжээ.