С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Өндөр өртөгтэй зарим төрлийн хагалгааг дотооддоо хийх нөхцөл бүрдлээ
2021, 2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 9.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Энэхүү хөрөнгө оруулалтаар УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Дүрс оношилгооны төв, Эрүүл мэндийг дэмжих төв, ЦЭСЧШС төв, Чих хамар хоолой болон мэдрэлийн мэс засал, NGS анализатор зэрэг тасаг, нэгжүүдэд шинэ багаж, тоног төхөөрөмж, шинэлэг технологиудыг нэвтрүүлээд байна.
Ингэснээр гадагшаа явж эмчлүүлдэг, өндөр өртөгтэй зарим төрлийн хагалгааг эх орондоо хийх нөхцөл бүрдэж байна.
Х.Номин-Эрдэнэ