С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Мөнхбаатар: "Шинэ Зуунмод", "Майдар" хотын төлөвлөгөөг нэгтгэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Тэдгээрийн нэг нь "Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г баталжээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе, үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Энэ удаад "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. 2019 онд Засгийн газар шинэ онгоцны буудлыг дагаж Аэро сити төлөвлөлтийг баталсан. Түүнээс хойш 2020 онд орон нутгийн зэрэглэлтэй "Шинэ Зуунмод" Майдар хотыг байгуулах шийдвэр гаргасан. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар дээрхийг нэгтсэн төлөвлөгөөг баталлаа.
Эхний үед барилгажилт, инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, холбоо мэдээлэл, үерийн далангийн ажлын зургийг хийгээд дууссан. Урьдчилсан байдлаар нийт 500 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад төсөвлөлөө. Авто зам, тээврийн сүлжээнүүдийн дахин хэсэгчилсэн төлөвлөлтийг хийнэ. Газар чөлөөлөлт, засаг захиргааны нэгжийг тодорхойлох шаардлага гарна. Эдийн засгийн чөлөөт бүсийг ажлын байр, дэд бүтэцтэй хэрхэн холбох вэ? гэдгийг тодорхойлно" гэв.