С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Xос төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.
Ийнхүү өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй уялдуулан суурь бүтцээ шинэчлэх ажлыг улам эрчимжүүлэхийн зэрэгцээ гол замаа хос болгох ажлыг энэ жилээс эхлүүлж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Замын-Үүд 2-Шаргын овоо өртөө хоорондын замыг хос болгох ажлаас эхлүүлэхээр төлөвлөжээ.
ОХУ-БНХАУ-ыг холбосон гол замаа хос болгох ажлыг замын урд хэсэглэлээс эхлүүлж байгаа нь хөдөлгөөний эрчимжилт, ачааны хэмжээг тооцож үзсэнтэй холбоотой аж.
Ташрамд сонирхуулахад УБТЗ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн 70 гаруй хувийг тээвэрлэдгээс гадна Ази-Европыг холбосон УБТЗ-ын гол замаар жилдээ 2500 гаруй транзит чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрдөг юм.