С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
У.Бямбасүрэн: Орон нутагт цалингийн тэгш бус байдал үүссэн
Төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тухай Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн мэдэгджээ.
Тэрбээр "Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хангамж муу байна. Ялангуяа сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг, хэвтээ тогтолцоонд буюу Тамгын газрын дарга нь өөрөө томилдог албан тушаалтнууд ТЗ-3 ангиллаар цалинждаг. Босоо буюу дээрээс томилдог албан тушаалтнууд ТЗ-4, ТЗ-5 ангиллаар цалинжиж байна. Үүнээс болж тэгш бус байдал үүссэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн зарим байгууллагын цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар энэ асуудлыг нэгмөсөн цогцоор нь шийдэх байдлаар судалж танилцуулах үүрэг өгч хойшлуулсан. Энэ асуудал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа" гэжээ.