"Боловсролын шинэчлэл-2022" үзэсгэлэн эхэлнэ

“Боловсролын шинэчлэл-2022” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 22-25 өдрүүдэд 12 дахь жилдээ Мишээл Экспо төвд  зохион байгуулагдах гэж байна.

Олон улсын болон дотоодын их, дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэнгийн үеэр;

  • Бүх Их, Дээд сургууль, коллежуудын танилцуулга
  • Гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр
  • Оюутны хөгжлийн зээлийн талаарх мэдээлэл
  • Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой.

Хэрэв танай гэр бүлд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, их дээд сургуулийн оюутан байдаг бол энэ үзэсгэлэнг сонирхох боломжтой юм.