С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Өөрчлөлт өвдөлт өгнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, ажлын алба УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээд тэргүүн, дэд, орлогч даргатай байхыг хориглоно гэсэн Байнгын хорооны саналтай холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Хэлэлцүүлгийн явцад гишүүд олон талаас мэтгэлцсэн. Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Нэг уут үлдээхээр тэр нь цаашаа буруу жишиг болж тогтдог байдлыг болиулах зүйлийг Төсвийн хуулиар хийж байна. Өөрчлөлт өвдөлт өгнө.
Зарим агентлагийн дэд, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд ханддагаа болих хэрэгтэй. Засгийн газрын харьяа байгууллагууд ёс суртахуун дэг жаягтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Төрийн өмчит үйлдвэрийн газар гээд 200 орчим хүн бий. Том агуулгаар нь хүлээгээд авах нь зөв.
Автомашин адилхан. Цахим систем рүү оруулаад ашиглалтыг сайжруулах гэж байгаа зүйл. Тэр машинтай байна, би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Ил, далд лоббигоо болимоор юм. Тэгш зарчмын дагуу реформоо хийх нь зүйтэй. Үнэхээр болохгүй байвал цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно" гэжээ.