С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрүүл мэндийг дэмжих төв ашиглалтад орлоо
Орон даяар хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажил эхэлж байна. Энэхүү үйл ажиллагааны нээлт Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Амбулатори, ӨЭМТ-д зэрэг болж, иргэд эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаж эхэллээ.
Мөн энэхүү өдөр Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ашиглалтад орлоо. Тус төвийн нээлтэд Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Олонбаяр болон эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын хамт оролцлоо.
Иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэхүү төв ашиглалтад орсноор хүн амын дунд эх хүүхдийн, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор үзэх, мөн сэргийлж болох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, Өвчний эрт илрүүлэг, Эрүүл мэндийн боловсролыг хүртээмжтэй олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж байна. Мөн орон даяар өрнөж буй эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд иргэд хамрагдахад илүү тохилог орчин нөхцөл, өрөө тасалгаа хүртээмжтэй болж байгаагаараа онцлогтой.
Мөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог ӨЭМТ, Эрүүл мэндийн төв, СХДЭМТ-ийн Баянхошуу салбар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг дээр хийж эхэлсэн бөгөөд ӨЭМТ-үүд хамрах хороодынхоо 0-5, 6-17 насны хүүхдүүдийг нэрсийн жагсаалтаар дуудан, 18-аас дээш насны иргэдэд урилга хүргүүлж байна.
Иргэн танд урилга ирсэн үед дараах эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудад очиж, үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаарай.
-ӨЭМТ-үүдэд 0-17 насны хүүхдүүд /43 дугаар хороо/
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 18-аас дээш насны /2,12,18,22,29,31,33,35,38,43 дугаар/ хорооны иргэд
-СХЭМТ-ийн Баянхошуу салбарт 18-аас дээш насны /7,11,24,28,40,41 дугаар/ хорооны иргэд
-Улсын гуравдугаар төв эмнэлэгт 18-аас дээш насны /1,3,20,25,32,34,42 дугаар/ хорооны иргэд
-Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт 18-аас дээш насны /4,5,6,19,21,23,26,27,36,37,39 дугаар/ хорооны иргэд тус, тус хамрагдана.