Xалуун ус хязгаарлах ХУВААРЬ

Улаанбаатар Дулааны Сүлжээ /УБДС/ ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг гаргажээ. Засварын үеэр орон сууцны айл өрх болон албан байгууллага, ААН-үүдийн хэрэглээний халуун усыг түр хугацаанд хязгаарладаг.

Энэ онд 8Б магистралийн 0.68км хос шугамын ажлыг гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засварын үеэр 7-14 хоног халуун усыг хязгаарлах юм. Гол шугамуудыг солих, өргөтгөх ажлын үед хэрэглэгчдийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацаа харилцан адилгүй байна.

Тавдугаар сарын 16-31-ийн хооронд халуун ус хязгаарлах хуваарийн танилцуулж байна.