С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Энхболд: Xүүхдэд 150 мянган төгрөгийн зардал гаргаж үзлэг хийгээгүй
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд 18 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаад буй. Бид долоо хоног бүр ерөнхий мэдээллийг тоймлон нэгтгэж байна. Эхний байдлаар иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна гэж тогтоогдсон. Мөн бага насны хүүхдийн шинжилгээнээс гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдсан. Энэ нь эрт илрүүлгийн үеэр оношлогдсон бөгөөд цааш нарийн шинжилгээ хийсний дараа тус онош баталгаажна. Мөн 0-17 насны хүүхдүүдэд 150 мянган төгрөгийн зардал гаргаж үзлэг хийгээгүй. 18-аас дээш насны дөрвөн багцад 60,000-150,000 төгрөгийн багцын шинжилгээ хийж байгаа. Харин 0-17 насны хүүхдэд тухайн оршин суугаа дүүрэг болон аймгийнх нь анхан шатны байгууллага үнэ төлбөргүй үзлэгт хамруулна. Нэг иргэний даатгалын тарифаар анхан шатны байгууллагууд санхүүждэг. Үүнд тулгуурлаж, 0-17 насны хүүхдүүдийн шинжилгээг хийж байгаа гэсэн үг" гэлээ.