С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Инфляцын хурдац тогтворжиж байна
Дотоодод бараа, үйлчилгээний үнэ 2021 оны сүүлээс эрчимтэй өсөж, хоёр оронтой тоонд хүрсэн. ҮСХ-ны статистикаар инфляц 4-р сарын байдлаар улсын хэмжээнд 14.4% байна. Үүний 8.1 нэгж хувь импортын барааны өсөлт байжээ.
Инфляц харьцангуй өндөр түвшинд байгаа ч Монголбанкны мэдээллээр үнийн түвшний өсөлтийн хурдац тогтворжиж байгааг онцолсон байна. Инфляц 2022 оны 1 дүгээр сард 14.6% буюу оргил түвшиндээ хүрснээс хойш бага зэрэг буурч, сүүлийн 2 сард 14.4%-д хадгалагджээ. Төв банкнаас инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд чиглэсэн арга хэмжээг авч, бодлогын хүүг огцом өсгөөд буй.