С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Халтар: Тээврийн зардал бууна, буухгүйг хэлж чадахгүй
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Тэрбээр "Тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлэхээр БНХАУ-ын талтай зөвшилцсөн. Жил гаруй хуганцаанд зогссон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг хүсдэг.
Хуучинзадгай тээвэр чингэлэгт шилжсэнээр үнэ өслөө гэсэн мэдээлэл байсан. Үнэ өндөр байгаа асуудлыг хил нээсний дараа судалсан. Жижиг илгээлтийн цахим худалдаагаар хийгддэг худалдаа Улаанбаатар нөхцөлтэйгөөр зарагддаг юм байна. Улаанбаатар хүртэл хүлээн авагч нь мөнгөө төлчихдөг. Хүлээн авагчийн худалдаж авч байгаа бараанд Улаанбаатар хүртэл үнэ төлөгдсөн учраас хүлээн авагчийн зүгээс БНХАУ-ын хил болон хил хоорондын тээвэр, Монголын хилээс эцсийн цэг хүртэлх тооцооллыг нарийн гаргасан зүйл байхгүйгээр шууд Эрээн дээр ажиллаж байгаа тээвэр зууч компаниудын аманд багтаж мөнгөө төлдгийг тогтоосон.
Үнийн асуудлыг БНХАУ-ын холбогдох газруудад тавьсан. Эрээнд явуулж байгаа сугалааг зогсоохыг хүссэн. Гаалийн хяналтын талбайд орж ирсэн дарааллаар ачилт хийх нь зөв. Тээврийн зардал бууна, буухгүй гэдгийг одоогоор хэлж чадахгүй. Ачаа хүлээн авагч, илгээгч хоёр тохиролцох ёстой. БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан татан авалт нэмэгдэх төсөөлөл байна" гэв.