С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Сингапурын айлчлал маш үр дүнтэй болсон
Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын ажлын төлөвлөгөөг баталлаа. Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар 11 жилийн дараа албан ёсны айлчлал хийснээрээ онцлог. Сингапур улстай харилцаа хөгжүүлж байх явцдаа олон салбар чиглэлээр хөгжлийн ололтуудыг Монголд нутагшуулах, туршлага солилцож, судалгаа хийж ажиллаж байсан. Энэ удаагийн айлчлал шиг үр дүнтэй хэрэгжиж байгаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Учир нь айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсан.
Ерөнхий сайд Сингапурын хуримтлалын сан, "Темасек" олон улсын сан, Орон сууц хөгжлийн зөвлөл, Сингапурын үндэсний их сургуульд, инженерчлэлийн компанид тус тус зочлон үйл ажиллагаатай танилцсан. Яриа хэлэлцээрийн үеэр,
- "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Сингапурын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх
- Цахим шилжилт, хуримтлалын сан
- Нийтийн орон сууцжуулалт, төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах
- Ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх
- Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд Сингапур улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үр ашигтай ажиллахын тулд тодорхой баримт бичгүүд байгуулсан гэдгийг онцолсон юм.