50 сая төгрөгийн нэг азтан тодоржээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр явагдсан. Тохиролд 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 06 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 27,467,628 баримт хамрагдсанаас:

50 сая төгрөгийн 1

10 сая төгрөгийн 2

5 сая төгрөгийн 19

1 сая төгрөгийн 254

100 мянган төгрөгийн 2434

30 мянган төгрөгийн 24818 баримт тохиролд таарч, нийт 27,528 иргэн азтан боллоо. Үндсэн сугалааны дугаар 96589469. Супер азтанд 1 азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 46053913.