С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төслийн багийнхантай уулзав
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц болон холбогдох газрын зарим дарга нар өнөөдөр Олон улсын валютын сан, Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Олон нийттэй харилцах харилцааг бодлогын арга хэрэгсэл болгох нь” техник туслалцааны төслийн багийнхантай уулзаж санал солилцлоо.
Төслийн багаас Олон улсын валютын сангийн Валют, хөрөнгийн зах зээлийн газрын дэд захирал, зөвлөх Удайбир Эс Дас, Ази бүсийг хариуцсан техник туслалцааны төслийн зохицуулагч Василли Прокопенко болон Английн төвбанкны ахлах менежер Жонн Паувр оролцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа мөн олон улсын болон дотоодын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
ОУВС-ын Валют, хөрөнгийн зах зээлийн газрын дэд захирал, зөвлөх Удайбир Эс Дас энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо салбарынхаа зохицуулалттай этгээдүүд болон аж ахуйн нэгж байгууллагууд, олон нийтэд санхүүгийн салбарын мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгааг сайшааж онцгойлон талархал илэрхийллээ.