С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Улаанбаатар-Дарханы 204.11 километр замын засварын ажлыг эхлүүлжээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Одоо ашиглагдаж байгаа авто замын далангийн өргөн 9-10метр, хучилтын өргөн 6-7метр өргөнтэй байсан бол автозамыг 4 эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөж, шинэчилсний дараа далангийн өргөн 11метр, хучилтын өргөн 9метр болох юм байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд замыг ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэнэ.
204.11 километр замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын санхүүжилт нь 60 сая ам.доллар. Үүний 58.5 сая нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл, 1.5 сая доллар нь буцалтгүй тусламж.
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ зам нь Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэнэ. Хойтон жил буюу 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн" гэлээ.