Шүүгч чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэллээ.

Энэ хуралдаанаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн өнөөдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүнд холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг шийдвэрлэхээр хуралдана.