С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хороодын Засаг дарга нартай санал солилцов
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн 6 дүүргийн 28 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартай сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Хороодын Засаг дарга нарын зүгээс уулзалтын эхэнд 2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн дагуу хүүхдийг элсүүлэхэд анхаарч ажиллахаа онцолсон юм.
Нийтлэг яригдсан сэдвийн тухайд "бага насны хүүхэд асран хамгаалагч нь ээжийн хаягаар оршин суух ёстой боловч аавтайгаа амьдардаг, ээж нь хамт амьдардаггүй хүүхдийн асуудал, байр түрээслээд тухайн газраа 10-аас дээш жил амьдарсан боловч байрны ордер нэр дээр нь байхгүй оршин суугч, байраа зараад аж ахуй нэгж болгодог, гэвч хүүхэд нь тухайн хаяг дээр оршин суудаг асуудал, хавар урьдчилсан бүртгэл хийхэд байхгүй байсан дараа нь шилжиж ирсэн хүүхдийг сургууль, цэцэрлэг авдаггүй” зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байсан юм.
Тиймээс тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд оршин суугчдын бүртгэл, мэдээллийг үнэн зөв бодитой гаргахад хороод хамтарч ажиллах, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр шийдвэрлэх, албан үүргээ гүйцэтгэх явцад авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хамтран ажиллах тал дээр санал нэгдлээ.