С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Зам тээврийн ноцтой осол гарч, таван хүн амиа алджээ
Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарч, улмаар таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал сумын төвөөс зүүн зүгт 16 км замд Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э-ийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд гээд нийт 17 хүн 16 км замыг туулан дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа очиход таван хүн газар дээрээ нас барсан байжээ. Дээрх бүрэлдэхүүн 20 минутын хугацаанд ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат 11 настай охин Е-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, харин 47 настай Э /эрэгтэй/, 44 настай Г /эмэгтэй/, 40 орчим настай С /эмэгтэй/, 35 настай О /эмэгтэй/, таван настай хүү Б нарын цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.