С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ШЕЗ: Шүүгчид нөлөөлөхөөр завдсан хэргийг шалгуулахаар болжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 31 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар хоёр шүүгчийн хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шилжүүлэв.
Нэг тохиолдол нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэргийн талаар шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөхөөр оролдсон бол нөгөөх нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийн туслах руу утсаар ярьж шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж сүрдүүлэн, нөлөөлөхөөр завджээ.
Мөн Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ууганбаярыг Улсын дээд шүүхийн тамгын газарт шилжүүлэх, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацралыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр боллоо.