С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ШЕЗ: Шүүгчийг доромжилсон иргэнийг сая төгрөгөөр торгов
Нэр бүхий шүүгчдээс иргэн С.Т нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй байдал гаргасан.
Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан хүсэлт ирүүлснийг хүлээн авч холбогдох хууль, журамд заасны дагуу шүүгчийг төлөөлөн тухайн үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандав.
Цагдаагийн байгууллагаас иргэн С.Т-д холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй үйлдэл гаргасан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.