Шинээр мэндэлсэн хөвгүүддээ Хангай гэсэн нэрийг их өгсөн байна

Манай улсын иргэд 2018 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ.

Сонирхуулахад, 2017 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Мишээл, Сондор нэрийг өгч байсан.

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2018 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон. Харин хөвгүүддээ Хангай гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.