Замын-Үүд боомтоор энэ сарын 4-нд БНХАУ-аас импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас хөгцөрчээ. Уг хөгцөрсөн будааг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн, экспортлогч оронд нь буцаасан байна.