Хүүхэд хүчирхийлсэн гэх 120 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна

Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг их гарах болсон. Тэгвэл 2012-2019 онд 14-18 хүртлэх насны хүнийг хүчиндэх гэмт хэрэг 577 бүртгэгджээ. Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд 41 хэрэг бүртгэгдсэн байна. Нийт хэргийн 120-ыг хэрэгсэхгүй болгож, 70 бүртгэлийг хааж, 302 шүүхэд шилжүүлжээ.