Соёлын өв, “Эрдэнэсийн сан”, санхүүгийн тайлан зэрэг Д.Чойжамц хамбатай холбоотой ноцтой асуудлууд байна

Гандантэгчэнлин хийдийн  тэргүүн, Хамба ному хан, гавж Д.Чойжамц өнгөрсөн баасан гарагт  Бат цагаан дуганд  сүм хийдийн тэргүүнүүдийг цуглуулан лам нарын зөвлөлийн хурлыг эхлүүлжээ. Энэ хурал нь дотоод бүтэц, зохион байгуулалт, шашны  тэргүүний сонгууль зэрэг асуудлыг хэлэлцдэг гэнэ. Гэтэл төлөөлөл гэж өөрийн дагагчдыг оруулж, өөрт нь шүүмжлэлтэй ханддаг, өөр үзэл бодолтой хүмүүсийг  хийдийн тэргүүн байсан ч оруулаагүй байна.  Хаалттай хаалганы цаана асуудал хэлэлцэж байгаа нь хардлага төрүүлж байна. Өөрийгөө дахин сонгуулах батламж, бичиг гаргуулан Ерөнхийлөгчид өргөн барих гэж байна гэж  зарим хүн хэлж байна. Тухайлбал, Нархажид сүмийг үүсгэн байгуулагч Д.Мэндбаярт мандат олгоогүй. ХЗДХ-ийн яам, нийслэлийн шашны байгууллагуудын жагсаалтад албан ёсоор бүртгэлтэй тул оролцох ёстой гэхэд оруулаагүй гэнэ. Иймд тэрбээр өчигдөр  Гандангийн хашааны гадна мэдэгдэл  хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Би шашны асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Д.Чойжамц хамба  30 жил шашны толгойд суухдаа юу хийсэн юм бэ гэдгийг ил тод асууж, шүүмжилж байсан. Тэгэхээр өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийг зориуд оруулсангүй. Энэ хурлаар өөрийгөө дахин сонгуулах асуудлыг ярьж байгаа учраас л оруулахгүй байна. Уг нь өнөөдөр Монголын Бурхан шашинтны чуулганыг хуралдуулж байх ёстой. Энэ хурлаар Монголын бурхан шашинтны чуулганы хурлын дэг, товыг зарлах ёстой. Сүм, хийдийн тэргүүн нарыг нүүр нүүрийг нь харуулан суулгаж байгаад Ерөнхийлөгчийн ивээл дор бурханы шашны чуулганыг хуралдуулах нь үр дүнтэй  гэж бодож  байна.

Өнөөдөр Гандантэгчэнлэн хийд хууль, жаяг дэглэмгүй байна. Хамбын сонгууль  хийлгүй  30 жил   явж ирсэн тул  шүүмжилдэг. Гэтэл  энд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх ардчилал гэдэг зүйл алга.Миний хувьд Нархажид сүмийг үүсгэн байгуулаад 31 жил болж байна. 1982 онд  Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны их сургуульд орж, таван жил сураад төгссөн. Гандантэгчэнлин хийдэд  1991 оныг хүртэл туслах лам, боловсон хүчний дарга зэрэг ажлыг хийж байсан.

No description available.

 

Өнөөдрийн хурлаар Д.Чойжамц хамба өөрийгөө шашны тэргүүн, Хамба номун ханаар байлгах гэсэн батламж, төсөл гаргах янзтай байгаа. Түүнийгээ төр, засгийнханд үзүүлж “Энэ хүмүүс намайг үргэлжлүүлэн ажилла гээд байна” гэх бололтой. Гаднаа хэдэн давхар харуул, хамгаалалт гаргаж хаалттай хуралдаж байгаа. Гадуур хэдэн давхар хамгаалалтад гарсан хүмүүс бол Д.Чойжамцын гар хөл. Ийм зүйлийг олон жил сурцтай хийсэн, түүндээ ч гаршчихсан. Яагаад гэвэл нэгдүгээрт соёлын өв болон “Эрдэнэсийн сан”-гийн асуудал яригддаг.   Гандантэгчлин хийдийн санхүүгийн тайланг 30 жил огт тавиагүй. Одоо цагдаа шалгаж байгаа. Энэ бүхнээс хамба айж байна. Тэнд “но” байна, Ноцтой зүйл их байна гэдэг нь харагдаж байна.30 гаран жил шашны тэргүүнээр ажиллахдаа ямар ч шинэчлэл, дэвшил хийгээгүй. Тиймээс 1990 онд 100 хувь байсан сүсэгтэн олны тоо одоо дөнгөж 40 гаруйхан  хувьтай   байна. Гэтэл энэ хүний шунал, суудалдаа хоргодох дон нь хэтэрсэн. Ёс зүйн хувьд ч шашны аваад явах чадал тэнхээ  алга. Хүний нөөц, санхүү, гадаад харилцаа, хяналт шалгалт гэж Гандантэгчэнлин хийдэд алга” гэв.