Их мастер А.Энхтуул түргэн тоглолтын Азийн аварга болжээ

Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга болжээ. Мөн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Тэрбээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан юм.