С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг урьдчилж нэг дор өгнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараахь тайлбарыг өглөө.
Тэрбээр "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт анх 20 мянган төгрөгөөр олгодог байсан. Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих байдлаар 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Иргэдийн зүгээс халамж хавтгайрлаа гэдэг. Хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Энэ оноос эхэлж нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох бодлогын шилжилт хийсэн. Шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Тиймээс өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө өгөхгүй байх зохицуулалт хийсэн юм. Зарим өрхөд бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн. Мэдээллийн зөрүүг Цагаан сараас өмнө залруулна. Ирэх сар гарсан бол энэ сарын хүүхдийн мөнгийг нөхөж өгнө. Сар шинэ болох гэж байгаа учраас гуравдугаар сарын мөнгийг урьдчилж нэг дор өгөх бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэв.