Д.Отгончимэг: Батгыг ямар ч сорвигүй эмчилж эдгээдэг нь манай давуу тал

Нүүрэн дээр “батга” гарах нь олон хүний сэтгэлийг зовоодог асуудал. Тэгвэл батга юунаас болж үүсдэг, хэрхэн эмчлүүлж, арьс арчилгаандаа анхаарах талаар арьс гоо засалч “Skin therapy” группийн админ Д.Отгончимэгтэй ярилцлаа.

 -Батга юунаас болж үүсдэг вэ?

-Олон янзын шалтгаанаас болж батга үүсдэг. Өсвөр насны хүүхдүүд “Эмнэлэгт үзүүлсэн чинь дааврын өөрчлөлтөөс болоод гарсан байна” гэдэг. Хүний биеийн дааврын өөрчлөлтөөс шалтгаалж, тосны булчирхай хэвийн бус ажиллаж байгаагаас болж батга үүсдэг. Батга нь эмнэлзүйн зургаан шинж чанартай. Тэгэхээр юунаас болж үүсдэг нь харилцан адилгүй гэсэн үг.

-Ажиглаад байхад хүмүүсийн нүүр нь дээр цагаан батга их гардаг юм билээ. Гэрийн нөхцөлд дур мэдэн шахаж, өрөвсөл үүсгэх тохиолдол их юм шиг санагддаг?

-Цагаан батга гарсан нүүртэй хүмүүс их байдаг. Цагаан батга гарах эх үүсвэр нь арьсны хуурайшилтаас болж гарна. Эмэгтэйчүүдийн хувьд дотор эрхтнүүдийн эмгэг өөрчлөлтөөс ч болж үүсдэг. Тэгэхээр цагаан батгыг эдгээхийн тулд арьс арчилгаа маш чухал. Биеийн дотор болон гадна талд оношилгоо хийж, эмчилгээг зэрэг хийж үр дүнд хүрнэ.

-Өсвөр насны хүүхдүүд батганаас болж сэтгэлзүйн гутралд орж, хэрхэн эмчлүүлэх гаргалгаагаа олдоггүй. Батга гарч эхэлбэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн нүүрэнд гарч байгаа батга дааврын өөрчлөлтөөс болж гардаг. Батга гарахаар шууд л шахна. Ингэх нь эрсдэлийг бий болгодог. Бохир гараараа шахахад хумсан доторхи вирусүүд цусанд орж, тархах эх үүсвэр болно. Батгыг дур мэдэн шахаж болохгүй. Өөрт ойрхон арьс, гоо заслын эмнэлэгт очиж, эмчид үзүүлэх хэрэгтэй. Өсвөр насны охидууд арьсаа буруу арчилж, тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болж арьс нь гэмтэж, эмзэг болох тал нэлээд ажиглагддаг. Тэгэхээр өөрт таарсан бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй гэдгийг зөвлөе.

-Ямар төрлийн эмчилгээ хийлгэвэл батганаас салах вэ?

-Өсвөр насны хүүхдүүд батганы эмчилгээ хийлгэхэд эдгэрэлт маш хурдан явагддаг. Учир нь, бие нь өөрөө өөрийгөө эмчилдэг. Миний хувьд эхлээд оношилгоо хийгээд үйлчлүүлэгчээ гадна, дотор талаас нь зэрэг эмчилдэг. Давхар арьс арчилгааны талаар зөвлөгөө өгнө. Эмчилгээ хийлгээд дуусахад арьсаа үргэлжлүүлэн өөрөө арчлаад явдаг. Үйлчлүүлж байгаа хүмүүстээа арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнийг сонгоод аваарай гэхээр таарах бүтээгдэхүүнээ авч чаддаггүй. Бүтээгдэхүүний үнэ 150-350 мянган төгрөгийн хооронд байдаг.

-Тэгэхээр батга бүр мөсөн эдгэрнэ гэж ойлгох уу?

-Батга бол эдгэрдэг өвчин. Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд эдгэрэхгүй өвчин тусчихсан юм шиг сэтгэлээр их унасан байдалтай байдаг. Тухайн хүн зөв эмнэлэг, арьс гоо заслын эмчид хандах хэрэгтэй. Ирж үйлчлүүлдэг хүмүүс хэр баталгаатай вэ гэж асуудаг. Одоогоор олон хүнийг ямар ч сорвигүй эмчлээд эдгээсэн. Нэмж гардаггүй нь эмчилгээний давуу тал. Эмчилгээ хийлгээд шууд зүгээр болно гэж байхгүй. Эмчлүүлэх тусам арьс эрүүлжиж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам арьс сэргэж, алдагдсан бланс тэнцвэржинэ.

-Эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?

-Нэг удаагийн эмчилгээ 35 мянган төгрөг. Хүн бүрийн арьсны онцлог харилцан адилгүй. Эмчилгээний үргэжлэх хугацаа ч мөн адил.

-Хэр хугацаанд эмчлүүлж, арьс эрүүл болох вэ?

-Тухайн хүний арьсны өвчлөлөөс шалтгаална. Ойролцоогоор 1-6 сар үргэлжилдэг. Харин хүнд төрлийн батгатай хүний хувьд нэг жилийн хугацаа шаарддаг.

-Арьсаа хэрхэн арчлах ёстой вэ. Хүн бүр өөр өөр хийгээд байх шиг харагддаг?

-Эхний ээлжид мэргэжлийн хүнд хандаж, арьсаа оношлуулах ёстой. Арьсаа хөөсөөр эсвэл тосоор цэвэрлээд байдаг. Нэг зүйлээр гэсэн үг. Арьсны усны болон тосны баланс гэж бий. Тэгэхээр дээрхи хоёр балансыг хэвийн байлгах хэрэгтэй. Эхний өдөр нь тос, дараагийн өдөр нь усан цэвэрлэгээ хийх ёстой. Тэгж баланс тэнцвэртэй байна. Өөрийн арьсанд тохирох арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг бидний хувьд арьсанд нөсөө толбо, сэвх гарах нь их байдаг. Тиймээс сайн хамгаалах хэрэгтэй.

 Түүнтэй https://www.facebook.com/groups/2055776917970107/холбогдох боломжтой. 

 С.Ичинхорлоо