С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Туулын бургасыг сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар болжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын дагуух газар олголт хийсэн аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Туул голын хамгаалалтын бүсэд газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл, аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэрийг 2018 онд гаргасан байна. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллээр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 аж ахуйн нэгжид шалгалт хийснээс бургас сүйтгэсэн найман аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцуулахаар албан бичиг илгээжээ.