Гаагийн бага хурлын Байнгын товчооны Нарийн бичгийн дарга Лаура Мартинез-Мораг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо олон улсын хувийн эрх зүйн харилцаа Монгол Улсад улам бүр өргөжиж, хил дамнасан бизнес, гэр бүл, өв залгамжлал, олон улсын шинжтэй маргаан шүүхэд хянан шийдвэрлэх явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг өргөнөөр хэрэглэх практикийг хэвшүүлэхийн ач холбогдлыг дурдаж, манай улсын зүгээс тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр тус яамнаас хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж буй талаар дурдаж, хүүхдийн эрхийг хамгаалахад эрх бүхий байгууллагуудын чадавхыг сайжруулах болон байгууллага хооронд уялдаа холбоотой ажиллахын ач холбогдлыг онцоллоо.