С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо
Нийслэлийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан мэргэжилтэн бэлтгэх сургалт”-ыг 2019 оны өнгөрсөн сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Анхны тусламжийн чиглэлээр алба хаагчдыг бэлтгэн сургах, ур чадвар эзэмшүүлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг сайжруулах зорилготой тус сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын дуудлага хүлээн авагчид хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалт “Анхны тусламж”, “Ажлын байрны эрүүл ахуй”, “Ажлын байрны сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчид нь эрүүл мэндийн чиглэлээр давхар үүрэгжин томилогдон ажиллах юм.
Цаашид Гал түймэр унтраах, аврах ангиудын шуурхай удирдлагын дуудлага хүлээн авагчдыг эрүүл мэндийн анхны тусламж хариуцсан ажилтан, анхны тусламжийн чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.