Алтан хөхий уулыг тахина

 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгын арга хэмжээг долдугаар сарын 21-22-нд зохион байгуулна. Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилдаг энэхүү төрийн тахилгын арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалын дагуу тахилгын арга хэмжээг зохион байгуулж буй.

Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж,  ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв.

Ажлын хэсэг төрийн тахилгын ёслолын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажл ямар шатанд яваа талаар ярилцаж, цаашид төлөвлөсөн ажлаа шуурхайлж, ажиллахыг үүрэг өгөв. Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, азарга, дааганы уралдаан, Урианхай сурын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангажээ.