ОБЕГ: НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгчтэй санал солилцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Баянзүрх дүүргийн 22, 27, 29 дүгээр хорооны нутагт дэвсгэрт болсон  үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар  мэдээлэл өгч, цаашид үерийн гамшгийн үед хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.